39 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо

39.1.Гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээд нь дараах үүрэг хүлээнэ:

39.1.1.гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийн талаар эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргах;

39.1.2.асран хамгаалагч, түр харагчийг гэрийн тэжээвэр амьтан тэжээснийх нь төлөө ялгаварлан гадуурхахгүй байх;

39.1.3.асран хамгаалагч, түр харагчид энэ хуульд заасан үүргээ биелүүлэх шаардлага тавих.

39.2.Иргэн бусдын гэрийн тэжээвэр амьтныг биеэ хамгаалах сэдэл төрүүлэхүйц үйлдэл гаргахыг хориглоно.

39.3.Хүн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтныг сугалаа, шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчлахыг хориглоно.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.