18 дугаар зүйл. Нийгмийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа
18.1.Нийгмийн эрүүл мэндийн ажилтан энэ хууль болон Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль[13], Хөдөлмөрийн тухай хуульд[14] заасан нийгмийн баталгаагаар хангагдана.
18.2.Нутгийн захиргааны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн ажилтныг урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ