21 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэлд хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.
21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.