7 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
7.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
7.1.2.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах журмыг гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.