АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Хөдөө аж ахуй, хүнс · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөл, ургамлын хорио цээрийн гэрчилгээ, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварыг импортлогч улсын эрх бүхий байгууллагатай гурван сарын дотор шинэчлэн тохирох бөгөөд ийнхүү тохирсноор хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрчилгээг олгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө тохирсон нөхцөл, экспортын гэрчилгээний загвар хэвээр үйлчилнэ.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.