14 дугаар зүйл. Баялгийн сангийн ил тод байдал

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Баялгийн сангийн ил тод байдал

14.1.Засгийн газар Баялгийн сангийн үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг доор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:

14.1.1.төрөлжсөн сангийн асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлснээс хойш ажлын 10 өдрийн дотор;

14.1.2.төрөлжсөн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг хөндлөнгийн аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор.

14.2.Төрөлжсөн сангийн үйл ажиллагааны удирдлага нь сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.

14.3.Төрөлжсөн сангийн жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.