17 дугаар зүйл. Ээлжит чуулган
17.1.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 9 дүгээр сарын 15-ны өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ.
17.3.Онцгой нөхцөл үүссэн бол ээлжит чуулганы нээлтийг хойшлуулах асуудлыг Зөвлөлөөр хэлэлцэн Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж шийдвэрлэнэ.
17.4.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана.
17.5.Ээлжит чуулганыг нээж, хааж Улсын Их Хурлын дарга үг хэлнэ.