32 дугаар зүйл. Бүлгийн ажлын алба

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Бүлгийн ажлын алба

32.1.Бүлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа бодлого боловсруулах, хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, бүлгийн хуралдаан зохион байгуулахад нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын албатай байна.

32.2.Бүлгийн ажлын албаны орон тооны дээд хязгаар 32 байх бөгөөд 64-өөс доош гишүүнтэй бүлгийн хувьд хоёр гишүүний дунд нэг ажилтан байхаар, хэрэв бүлгийн гишүүдийн тоо сондгой бол нэг ажилтны орон тоо нэмж бүлгийн ажлын албаны нийт орон тоог тогтооно.

32.3.Бүлгийн ажлын алба дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

32.3.1.бүлгийн санал, дүгнэлт, бүлгийн гишүүдийн гаргах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулж, бүлгийн даргын зөвшөөрснөөр албажуулан тараах;

32.3.2.бүлгийн гишүүдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн төсөл санаачлах, орон нутаг, тойрогт ажиллахад нь туслалцаа үзүүлэх;

32.3.3.бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг судалж холбогдох судалгаа, мэдээлэл, лавлагааг урьдчилан гаргаж, бүлгийн гишүүдийг мэдээллээр хангах;

32.3.4.нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд бүлгийн гишүүдийг оролцуулах, ирцийг хангуулах ажлыг зохион байгуулах;

32.3.5.бүлгийн хуралдааны тэмдэглэл хөтлөх, архив, бичиг хэргийг эрхлэх.

32.4.Бүлгийн ажлын албаны бусад чиг үүргийг бүлгийн дүрмээр тогтоож болно.

32.5.Бүлгийн ажлын албаны дарга, ажилтныг бүлгийн дарга томилж, чөлөөлнө. Бүлгийн ажлын албаны дарга, ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.

32.6.Бүлэг татан буугдсан бол ажлын албыг татан буугдсанд тооцно.

УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭГЭН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.