52 дугаар зүйл. Улсын Их Хурлын төсвийг зарцуулах, гүйцэтгэлд тавих хяналт
52.1.Улсын Их Хурлын төсвийг Ерөнхий нарийн бичгийн дарга зориулалтын дагуу захиран зарцуулна.
52.2.Улсын Их Хурал жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн аудитын төв байгууллага тайланг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор тайлангийн талаар аудитын дүгнэлт гаргана.
52.3.Улсын Их Хурлын төсвийн гүйцэтгэлийн тайлан, энэ хуулийн 52.2-т заасан төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэнэ.