55 дугаар зүйл. Түр хорооны тайлан

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

55 дугаар зүйл. Түр хорооны тайлан

55.1.Түр хороо нь сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн гаргасан сонсголын тайлан, санал, дүгнэлт, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд танилцуулна.

55.2.Тайланд тусгай шалгах ажиллагааны агуулга, цуглуулсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримт, тусгай шалгалтын дүгнэлт, шаардлагатай гэж үзвэл холбогдох саналыг багтаана.

55.3.Түр хорооны тайлан болон санал, дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй бөгөөд түр хорооны цуглуулсан нотлох баримтыг шүүн таслах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг шүүх шийднэ.

55.4.Түр хорооны тайлан гаргахад цөөнх болсон гишүүн тусгай саналаа бичгээр гаргаж тайланд хавсаргах эрхтэй бөгөөд энэ тухайгаа түр хорооны санал, дүгнэлтэд тусгуулна.

55.5.Түр хороо шаардлагатай гэж үзвэл тусгай шалгах ажиллагааны явцыг нэгдсэн хуралдаанд танилцуулна.

55.6.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тусгай шалгалтын даалгаврыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсвэл түр хороо тухайн үед хийгдсэн тусгай шалгалтын явцын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулж, архивын нэгж үүсгэн хадгалуулна.

55.7.Түр хорооны тайланг эцэслэснээс хойш 14 хоногийн дотор тусгай санал, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбар, бичмэл нотлох баримтын хамт мэдээллийн нэгдсэн санд байршуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.