1 дугаар зүйл. Хуулийн зорилго, зорилт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1 дугаар зүйл. Хуулийн зорилго, зорилт

1.1.Энэ хуулийн зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн чиг баримжаа бүхий шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

1.2.Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.