16 дугаар зүйл. Шинжлэх ухааны Академи

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Шинжлэх ухааны Академи

16.1.Шинжлэх ухааны Академи нь шинжлэх ухааны төрийн байгууллага бөгөөд түүний үйл ажиллагаатай холбогдох харилцааг Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

16.2.Шинжлэх ухааны Академи шинжлэх ухаан, технологи, инновацын талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

16.2.1.шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, цөм технологи болон чиг хандлагын урьдчилсан таамаглалыг хийж, үр дүнг шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгуулах санал боловсруулах;

16.2.2.энэ хуулийн 16.2.1-д заасан урьдчилсан таамаглалд үндэслэн үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл, шинэ технологийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн талаар санал боловсруулан, төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;

16.2.3.шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шинээр бий болсон үр дүнгийн эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлж, үр дүнг бодлогын баримт бичигт тусгуулах санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;

16.2.4.үндэсний шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий тэргүүлэх чиглэл, цөм технологийг үнэлэх;

16.2.5.шинжлэх ухаан, технологийн урьдчилсан таамаглалд шаардлагатай баримт материалыг энэ хуулийн 3.1.15, 3.1.16, 3.1.17, 3.1.18, 3.1.19-д заасан болон холбогдох төрийн байгууллагаас гаргуулан авах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.