СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан · 4 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийн тоног төхөөрөмжийг соёлын бүтээгдэхүүний төрлөөс хамаарч нэвтрүүлэхэд үзүүлэх дэмжлэгийг төрөөс нэг удаа үзүүлнэ.
2 дугаар зүйл. Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийг хөгжүүлэх зардлын дэмжлэгийг 5 жилийн хугацаанд хуулийн этгээд, холбогдох хамтын удирдлагын байгууллагыг сонгосны үндсэн дээр үзүүлнэ.
3 дугаар зүйл. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдахаас өмнө төлсөн татвар, хураамж уг хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй.
4 дугаар зүйл. Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.