26 дугаар зүйл. Малчин өрхийн холбооноос төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах
26.1.Малчин өрхийн холбоо нь зорилгодоо хамаарах аливаа асуудлаар зохих шатны төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах эрхтэй.
26.2.Аймгийн болон сумын холбоо нь орон нутгийн зохих шатны удирдлагад холбооны үйл ажиллагааны тайланг танилцуулна.