29 дугаар зүйл. Холбооны тайлан

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Холбооны тайлан

29.1.Холбоо нь хууль, дүрэмд заасны дагуу үйл ажиллагаа, санхүүжилт, түүний зарцуулалтыг гишүүддээ тайлагнана.

29.2.Холбоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу татварын тайлан гаргаж, харьяа татварын албанд тайлагнана.

29.3.Холбоо албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивт баримтлах журмыг мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.