17 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлага
17.1.Төрийн тусгай хамгаалалтад байх барилгыг аюулгүй байдлыг нь хангахад шаардлагатай хяналтын болон бусад техник хэрэгслээр бүрэн тоноглоно.
17.2.Төрийн тусгай хамгаалалтад авсан барилга түүний инженерийн байгууламж нь гамшгийн аюулаас хамгаалагдсан байх бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагын байнгын хяналтад байна.
17.3.Төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлийн цахилгаан, дулааны эрчим хүч, холбоо, усан хангамжийг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэнээс бусад тохиолдолд зогсоож үл болно.
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН, ИРГЭНИЙ ОРОЛЦОО ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ