21 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын чиг үүрэг
21.1.Онцгой байдлын байгууллага төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга байгууламжийг галын аюулаас хамгаалж, гамшиг, онцгой байдлын үед төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллана.
21.2.Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
21.3.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамтран ажиллах журам баталж хэрэгжүүлнэ.