39 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийнбаталгаа
39.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч төрийн албаны хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшууллаас гадна энэ хуульд заасан улс төр, хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгаагаар хангагдана.
39.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна.