44 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын хариуцлага
44.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрмийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.
44.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрэм, ёс зүйн тусгай шаардлагыг зөрчсөн төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.
44.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.