22 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсний дагуу нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээ, тэдгээртэй холбогдон гарах зардлыг батлах, биелэлтэд хяналт тавих;

22.1.2.ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт, олшролтын төлөв байдал, тэдгээртэй тэмцэх арга хэмжээний талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх;

22.1.3.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.