5 дугаар зүйл. Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх;
5.1.2.хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээнд суурилсан байх;
5.1.3.хүн, амьтан, хүрээлэн байгаа орчинд хамгийн бага эрсдэлтэй тэмцэх аргыг хэрэглэж, пестицидийн хэрэглээг бууруулах;
5.1.4.мэдээлэл солилцох болон ил тод, үл ялгаварлах байдлыг хангах;
5.1.5.ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний худалдааны хориг саадыг арилгахад чиглэх.
УРГАМЛЫН ХӨНӨӨЛТ ОРГАНИЗМ