39 дугаар зүйл. Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
39.1.Биеийн тамир, спортын салбарын хяналтын үйл ажиллагааг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлнэ.
39.2.Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд бүх шатны Засаг дарга хяналт тавьж ажиллана.
39.3.Талууд маргааныг спортын арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан гэрээгээр тохиролцсон, эсхүл спортын холбоод, тамирчин, дасгалжуулагч, сонирхогч этгээд хүсэлт гаргасан бол шүүхийн харьяаллын бус спортын үйл ажиллагаатай холбоотой аливаа маргааныг спортын арбитрын журмаар шийдвэрлүүлж болно.