29 дугаар зүйл. Хотын Захирагч

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Хотын Захирагч

29.1.Хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлага нь хотын Захирагч байна.

29.2.Улсын зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, Ерөнхий сайд батламжилна.

29.3.Хуульд өөрөөр заагаагүй бол орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл улсын зэрэглэлтэй хотын Захирагч батламжилна.

29.4.Улсын зэрэглэлтэй хот нь эдэлбэр газрын хэмжээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, Захирагчид чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түр эзгүйд түүний үүргийг гүйцэтгэх дэд Захирагчтай байна.

29.5.Улсын зэрэглэлтэй хотын дэд Захирагчийг тухайн хотын Захирагчийн саналыг үндэслэн Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

29.6.Хотын Захирагчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

29.7.Хотын Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол шинээр сонгогдох, томилогдох Захирагчийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх Захирагчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.

29.8.Хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна.

29.9.Хот, тосгоны Захирагчийн сонгуулийг холбогдох хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.