10 дугаар зүйл. Хотын албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөх, тайлагнах
10.1.Албан татвар суутган төлөгч нь хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган төлнө.
10.2.Хотын албан татварыг тухайн бараанд давхардуулан ногдуулахгүй бөгөөд цахим төлбөрийн баримт, хотын албан татварын тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан албан татварыг хасаж тооцно.
10.3.Албан татвар суутган төлөгч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө.
10.4.Албан татвар суутган төлөгч хотын албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаана.
10.5.Албан татвар суутган төлөгч нь хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй.
10.6.Албан татвар суутган төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд мөн хуулийн 17.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
10.7.Хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
БУСАД