2 дугаар зүйл. Хотын албан татварын хууль тогтоомж
2.1.Хотын албан татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.