ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 4 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлнэ: /Энэ зүйлд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 2 дугаар зүйлНийслэл Улаанбаатар хот дахь Яармаг, Буянт-Ухаа, Толгойт, Баянхошуу, Өнөр, Сэлбэ, Дарь-Эх, Амгалан хотын Захирагчийг тухайн хотын Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
- 3 дугаар зүйлДархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь Дархан хотын, Эрдэнэт хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл бүрэн эрхээ хэвээр хадгална.
- 4 дугаар зүйлЭнэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.