ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ
Төр, засаглал · 5 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Хүннү хотын байнгын оршин суугчийн тоо 15 000 хүрснээр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хүннү хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулна. /Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хотын Зөвлөлийн чиг үүргийг Хүннү хотын хөгжлийн корпорац гүйцэтгэнэ. /Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
3 дугаар зүйл. Хүннү хотын хөгжлийн корпорац нь Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 18.1-д заасан олон улсын санхүүгийн төвийг байгуулах бэлтгэл ажлыг хангана. /Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хотын Захирагчийн чиг үүргийг хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нийслэлийн Засаг даргын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
5 дугаар зүйл. Энэ хуулийг Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.