4 дугаар зүйл. Хүннү хотын эрх зүйн үндэс /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хүннү хотын эрх зүйн үндэс /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.Хүннү хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байна. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.2.Хүннү хот /цаашид "хот" гэх/ нь нийтийн эрх зүйн этгээд байх бөгөөд эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.3.Эрх зүйн харилцаанд хотыг Хотын захирагч төлөөлнө.

4.4.Хот нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д заасан дүрэмтэй байх бөгөөд дүрэмдээ дараах асуудлыг тусгана:

4.4.1.хотын Зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдааны дэг;

4.4.2.хотын Захирагч, түүний ажлын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа;

4.4.3.хотын Ерөнхий архитектор, түүний ажлын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа;

4.4.4.хотын бэлгэ тэмдэг;

4.4.5.хотын оршин суугчийн оролцоо, иргэний танхим;

4.4.6.ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн хороо.

4.5.Энэ хуулийн 4.4-т заасан дүрэмд зарчмын шинжтэй өөрчлөлт орсон, эсхүл шинэчлэн баталсан тохиолдолд тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлснээс хойш 3 сарын дараа дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.