МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Шүүх, хууль сахиулах, процесс · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2, 12.2.3 дахь заалт, 12.9, 12.14, 12.15, 12.16 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2, 46.9 дэх хэсэг, 71 дүгээр зүйлийн 71.1.28, 71.1.29, 71.1.30 дахь заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.