ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Гадаад харилцаа, батлан хамгаалах · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө Монгол Улсын хилийн тухай хуулийн 39.7-д заасан хувь хэмжээгээр мөнгөн урамшуулал авсан цэргийн алба хаагчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.22-т заасны дагуу мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгохдоо тухайн алба хаагчийн хамгийн сүүлд мөнгөн урамшуулал авсан хугацааг харгалзан тооцож олгоно.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.