1 дугаар зүйл. Засгийн газрын бүрэлдэхүүнийг доор дурдсанаар тогтоосугай:

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

1 дугаар зүйл. Засгийн газрын бүрэлдэхүүнийг доор дурдсанаар тогтоосугай:

1/Монгол Улсын Ерөнхий сайд;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 25 -ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд;

10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд;

11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд;

12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;

13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;

14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;

15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайд;

16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд;

18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;

19/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;

20/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

21/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;

22/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд;

23/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.