ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 7 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлҮндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
- 3 дугаар зүйлҮндэсний баялгийн санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
- 4 дугаар зүйлИрээдүйн өв сангийн үлдэгдэл 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,687,339.3 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу Ирээдүйн өв санд 2025 оны төсвийн жилд 1,394,066.4 сая төгрөгийг хуримтлуулна. /Энэ зүйлд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 5 дугаар зүйлҮндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 562,125.2 сая төгрөгийг хуримтлуулна.
- 6 дугаар зүйлҮндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах хэмжээг 562,125.2 сая төгрөгөөр баталсугай.
- 7 дугаар зүйлЭнэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.