МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮХЭЛД НЬ ТАВЬСАН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХУУЛЬ, ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ДЭГИЙН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 321 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлахгүй.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69, 70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталж дуустал хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.