МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 21 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2025 оны төсвийн хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ: /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 19,794,972.6 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх үндсэн төлбөрийг төлнө:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсвийг зарцуулна: /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 22,564,282.9 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,914,938.2 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. /Энэ зүйлд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
- 9 дугаар зүйл"Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд 107,132.1 сая төгрөгийн эргэн төлөлтийг хийнэ.
- 10 дугаар зүйлТөсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдэл 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 1,596,178.2 сая төгрөг байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2025 оны төсвийн жилд 429,107.7 сая төгрөг хуримтлуулна. /Энэ зүйлд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
- 11 дугаар зүйл2025 оны төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 12 дугаар зүйлТухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2025 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,701,789.2 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өөрчлөлт оруулсан /
- 13 дугаар зүйлЗасгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байна.
- 14 дугаар зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.4-т заасан зориулалтаар Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
- 15 дугаар зүйл2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэгийг олгоно: /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 16 дугаар зүйл2025 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ: /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 17 дугаар зүйл2025 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг доор дурдсан хэмжээтэй байна: /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 18 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 19 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 20 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд эргэн төлөлт хийх концессын "Барих-Шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
- 21 дугаар зүйлЭнэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.