ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ЗӨВШИЛЦӨХ ДЭГИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 12 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлЦөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, холбогдох баримт бичгийг (цаашид "гэрээний төсөл" гэх) Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэхээс өмнө нийт гишүүдэд тараана.
- 2 дугаар зүйлБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо гэрээний төслийг тус тусын хуралдаанаараа урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.
- 3 дугаар зүйлНам, эвслийн бүлэг гэрээний төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.
- 4 дугаар зүйлАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийг болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн, Эдийн засгийн байнгын хорооны, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.
- 5 дугаар зүйлАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд гэрээний төслийг Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.
- 6 дугаар зүйлГэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
- 7 дугаар зүйлАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийн талаар ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:
- 8 дугаар зүйлГэрээний төслийн агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхын саналаар гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болно.
- 9 дугаар зүйлЭнэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэсэн бол Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
- 10 дугаар зүйлАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бол энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
- 11 дугаар зүйлЭнэ хуулийн 9 болон 10 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцүүлсэн гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжсэн бол хамт оруулсан Улсын Их Хурлын тогтоолыг баталсанд тооцно.
- 12 дугаар зүйлЭнэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөж дуустал хугацаанд дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.