29 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
29.1.Иргэн, хуулийн этгээд хот төлөвлөлтийн баримт бичгээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр бүсчлэлийн дүрмийн дагуу хэрэгжүүлэх эрхтэй.
29.2.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хот төлөвлөлтийн баримт бичиг, хотын стандартыг мөрдөх, хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.