10 дугаар зүйл. 2026 оны төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг доор дурдсанаар баталсугай:

МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. 2026 оны төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг доор дурдсанаар баталсугай:

10.1.Өрийн удирдлагын тухай хуулийн[3] 12.1.2, 12.1.3-т заасан зориулалтаар хийх дотоод зээллэгийн дээд хэмжээг 562,230.1 сая төгрөг хүртэл;

10.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 1,235,328.4 сая төгрөг хүртэл;

10.3.Өрийн удирдлагын тухай хуулийн 281.1-д заасан зориулалтаар гаргах аймаг, нийслэлийн үнэт цаасны дээд хэмжээг 425,000.0 сая төгрөг хүртэл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.