15 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих
15.1.Улсын Их Хурал нь өөрийн бүтцийн зохих хэлбэрээр дамжуулан энэ хуулийн биелэлтэд хяналт тавина.
15.2.Зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны зохицуулалт, хэрэгжилтэд хяналт тавина.
15.3.Зөвлөлөөс үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж буй талаар Улсын Их Хуралд жилд нэгээс доошгүй удаа мэдээлж байна.
15.4.Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагаас үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого болон энэ хуулийг биелүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавина.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ