17 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах

17.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааг төрийн нэгдмэл бодлогод нийцүүлэн уялдуулан зохицуулах чиг үүргийг Зөвлөл хэрэгжүүлнэ.

17.2.Зөвлөл нь энэ хуулийн 17.1-д заасан чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.2.1.үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар холбогдох байгууллагад чиглэл өгөх;

17.2.2.шаардлагатай мэдээллийг төрийн байгууллага, албан тушаалтнаар гаргуулан авах.

17.3.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, Зөвлөлийн шийдвэр болон түүний гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.

17.4.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн байгууллагууд нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж, хамтран ажиллах үүрэгтэй.

17.5.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.