7 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага

7.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд:

7.1.1.Байгаль орчныг хамгаалах алба;

7.1.2.Гаалийн алба;

7.1.3.Дипломат алба;

7.1.4.Гамшгаас хамгаалах алба;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1.5.Мэргэжлийн хяналтын алба; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.1.6.Зэвсэгт хүчин, бусад цэрэг;

7.1.7.Татварын алба;

7.1.8.Тусгай алба;

7.1.9.гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.10.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн алба.

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.11.цагдаагийн алба.

7.1.12.Мал эмнэлгийн алба. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тухай хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.2.Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах үүрэгтэй.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХАД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ ОРОЛЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.