33 дугаар зүйл. Цэцийн шийдвэрийн агуулга
Цэцийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:
1/шийдвэрийн нэр, гаргасан он, сар, өдөр, цаг, газар, байр;
2/Цэцийн хуралдааныг даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;
3/маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч, орчуулагч, гэрч, шинжээчийн нэр;
4/өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийн нэр, тэдгээрийн тавьсан шаардлага;
5/тухайн маргааныг Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг баримтлан хэлэлцсэн;
6/үйл ажиллагаа буюу шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргаж байгаа албан тушаалтны нэр, хаяг, эрхэлсэн ажил;
7/Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцээд тогтоосон нөхцөл, байдал;
8/Цэцийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт, материалын тухай дүгнэлт;
9/Цэцээс шийдвэр гаргахдаа удирдлага болгосон хуулийн зүйл, хэсэг, заалт;
10/Цэцээс маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай буюу энэ хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шийдвэрийн Үндсэн хууль зөрчсөн гэх заалт тус бүрээр, Үндсэн хуулийн зөрчигдсөн заалт бүрийг.
/Энэ заалтад 2009 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/