35 дугаар зүйл. Цэцийн хуралдааны тэмдэглэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Цэцийн хуралдааны тэмдэглэл

1.Цэцийн хуралдааны явцыг тасралтгүй, үгчлэн тэмдэглэнэ.

2.Цэцийн хуралдааны тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:

1/хуралдаан болсон он, сар, өдөр, газар, байр, хуралдаан эхэлсэн, дууссан цаг, минут;

2/хуралдаан даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;

3/маргагч талууд болон бусад оролцогчдын нэр, эрхэлсэн ажил;

4/хянан шийдвэрлэсэн маргааны утга;

5/хуралдааны бүрэн явц;

6/маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, гэрч, шинжээчээс гаргасан мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, хүсэлт, асуулт, хариулт;

7/хуралдааны явцад гарсан зарим асуудлыг шийдвэрлэсэн ам магадлал;

8/бусад.

3.Зөвлөлдөөний тэмдэглэлийг хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлнө. Хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн "Хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

4.Хуралдааны тэмдэглэлийг хөтлөх техник хэрэгслийг ажлын алба хангана.

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.Тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.