113 дугаар зүйл. Барааг хилийн чанадад гаргахад гаалийн болон бусад татвар төлөх, баталгаа гаргуулах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

113 дугаар зүйл. Барааг хилийн чанадад гаргахад гаалийн болон бусад татвар төлөх, баталгаа гаргуулах

113.1.Хилийн чанадад гаргах горимд байршуулсан бараанд гаалийн байгууллага экспортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ.

113.2.Хилийн чанадад гаргах горимд байршуулсан бараанд гаалийн байгууллага экспортын гаалийн болон бусад татвар төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу гаргуулан авч болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.