119 дугаар зүйл. Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах горимын агуулга

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

119 дугаар зүйл. Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах горимын агуулга

119.1.Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах горимын дагуу монголын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан оруулах нөхцөлөөр, гаалийн бичиг баримтыг үндэслэн гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргана.

119.2.Хилийн чанадад түр хугацаагаар гаргах бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт оруулахыг хориглоно.

119.3.Барааны хэрэглээний чанарыг хадгалах зорилгоор гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд үйлчилгээ хийж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.