123 дугаар зүйл. Барааг буцаан оруулах хугацаа
123.1.Хилийн чанадад түр хугацаагаар гаргах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах хугацаа нь барааг уг горимд байршуулсан өдрөөс хойш 1 жилээс дээшгүй байна.
123.2.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 123.1-д заасан хугацааг 6 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.