130 дугаар зүйл. Барааг буцаан оруулах хугацаа
130.1.Хилийн чанадад боловсруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах хугацаа нь тухайн барааг уг горимд байршуулсан өдрөөс хойш 1 жилээс дээшгүй байна.
130.2.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 130.1-д заасан хугацааг 6 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.