134 дугаар зүйл. Хилийн чанадад буцаан гаргах горимын бараанд гаалийн болон бусад татвар төлөх, баталгаа гаргах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

134 дугаар зүйл. Хилийн чанадад буцаан гаргах горимын бараанд гаалийн болон бусад татвар төлөх, баталгаа гаргах

134.1.Хилийн чанадад буцаан гаргах бараа гадаадынх болох нь нотлогдвол тухайн бараанд гаалийн байгууллага экспортын гаалийн татвар ногдуулахгүй.

134.2.Дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргахад урьд нь төлсөн импортын гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй.

134.3.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хилийн чанадад буцаан гаргахад хадгалалт, тээвэрлэлтийн ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос өөр өөрчлөлт орсон бол урьд нь төлсөн импортын гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй.

134.4.Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргахдаа боловсруулалт хийсэн бол гарсан зардалд нь экспортын гаалийн болон бусад татвар ногдуулж, төлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.