152 дугаар зүйл. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт тавигдах шаардлага
152.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэмшигч нь дараахь нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана:
152.1.1.тэргүүний дэвшилтэт техник технологийн дагуу оруулж суурилуулах техник, тоног төхөөрөмж болон үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь зах зээлд өрсөлдөх чадвартай болохыг нотолсон тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авсан байх;
152.1.2.гаалийн хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангасан байх;
152.1.3.харуул хамгаалалт, хяналтын камер, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх;
152.1.4.үйлдвэрийн барилгыг бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, таних тэмдэг, анхааруулга тавьсан байх;
152.1.5.үйлдвэрт барааг оруулах, гаргахдаа гаалийн байгууллагын хяналт дор гүйцэтгэж байх;
152.1.6.гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу барагдуулах.