159 дугаар зүйл. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт тавигдах шаардлага
159.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт дараахь нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана:
159.1.1.зөвхөн үзэсгэлэнгийн зориулалтын бараа оруулах;
159.1.2.харуул хамгаалалт, хяналтын камер, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх;
159.1.3.үзэсгэлэнгийн талбай бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, таних тэмдэг, анхааруулга тавьсан байх;
159.1.4.гаалийн хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангасан байх.