163 дугаар зүйл. Гаалийн баталгаат барилгын талбай
163.1.Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын барилгын материалыг ашиглан барих ажлыг хөхиүлэн дэмжих зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат барилгын талбай байгуулна.